- Тусгай бүс /45см хүртэл/
Хүнд хамгийн ойрхон зай юм. Хамгийн дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүд ч тэр болгон нэвтэрдэггүй орон зай бөгөөд гадны хүн уг орн зайд орж ирвэл зүрх, болон бусад эрхтэний үйл ажиллагаа өөрчлөгдөж сэтгэл санаа тайван биш болдог. Хэрэв энэ бүсэд дотны бус хүн байнга дураараа нэвтрэн орж байвал тухайн хүн “чи оршин тогтнох учиртай хүн биш, чамд тусгай бүс гэж байх учиргүй” гэсэн санааг төрүүлдэг байна. Хэрэв багш танд энэ бүсэд орох шаардлага гарвал сурагчийхаа тодорхой хөдөлгөөнүүдийг анхаар. Тухайлбал сурагч танийг ойртсон үед найгах, хөлөө савлах, хуруугаараа хөнгөн тогших зэрэг хөдөлгөөн хийвэл таньд “хэтэрхий ойртоод байна, надад эвгүй байна” гэсэн дохио өгч байгаа хэрэг юм. Хэрэв амьсгалаа түгших, нүдээ аних зэрэг үйлдэл хийж байвал энэ нь хагийн сүүлийн арга бөгөөд “миний хувьд та байхгүй, харахгүй байна, холдоосой” гэсэн үг юм. ......
Тусгай бүсд хүндэтгэлтэй
хандаж түрэмгийлэл үзүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ бүсийг тухайн хүний үзэл
бодол, сэтгэл санаанд шууд дарамт үзүүлэхэд өргөн ашигладаг. Жиш: гэмт хэрэгтэй
тэмцэх тусгай бэлтгэгдсэн ажилтнууд сэжигтнүүдийн тусгай бүсд түрэмгийлэн орж,
чихний ард ярьж, сэтгэл санааны дарамтанд оруулж түүнд хүрэн, асуулт асууж
хэргийг нь хүлээлгэдэг байна.
- Хувийн бүс /45-120см/
Энэ бол анд нөхөд, гэр
бүлийн дотно харилцааны бүс юм. Нэг их дотно биш хүний хувийн зайнд ойртвол
цаад хүн тань өөрийхөө зайг барихын тулд хойшоо ухрах болно. Энэхүү зайн нь
сурагчийн хувийн асуудлын талаар ярихад тохиромтой зай юм. Багш сурагчаасаа
тэрхүү хувийн зайд орохыг зөвшөөрсөн эсвэл татгалзсан хариу авч болно. Сурагч
багшид итгэх тусам, түүнийг хүндлэх тусам улам ойртож, түүнийг ойртохыг
зөвшөөрдөг. Сурагчийхаа итгэл хүндлэлийг олж чадаагүй мөртлөө энэ зайнд
хэтэрхий ойртвол сурагчийн тайван байдлыг алдагдуулдаг. Сурагчид хэт ойртох
шаардлага байхгүй бол хувийн бүст нэвтрэхгүй байх хэрэгэтэй.
3.Нийгмийн бүс /120-350см/
Найзууд, танилууд, хамт
ажиллагсад болон ердийн олон нийтийн харилцаанд барих ёстой зай юм. Энэ зай нь
дотороо ойрын 120-220см, холын 220-350см гэж ангилагдана. Нийгмийн ойрын зай нь
бие биетэйгээ нөхөрсөг харилцахад энэ зай тохирмжтой байдаг. Нийгмийн ойрын
зайнаас хувийн чанартай асуулт асуухад харилцагч дөхөж ирж хувийн бүсд ойртон
орж ярилцдаг нь өөр бусадтай энэ талаар хуваалцахгүйн тулд ойрторж байгаа нь
тэр юм. Сурагчид багшаасаа ийм харилцааг хүлээдэг. Сурагчийн амжилт, дүн, зан
харьцаа, хувцаслалт зэрэг хувийн асуудлын тухай түүнтэй ярихдаа сурагчидтай нэг
бүрчлэн ярилцах нь илүү хялбар, чөлөөтэй бөгөөд үүнийг хувийн бүст нь яривал
илүү үр дүнтэй.
Холын нийгэмших зай нь хоёр
хүний харилцаж болох төдий зай юм. Энэ үед бие биеэ сайн ажиглаж, ялангуяа
нүүрний хөдөлгөөн, биеийн хөдөлгөөний хэлийг анхааралтай ажиглах хэрэгтэй бүс
юм. Мөн энэ бүсд өөр хүн байсанч ажилаа хэвийн үргэлжлүүлж болох бүс юм.
Тухайлбал нарийн бичгийн ажилтанд дарга 220см түүнээс илүү ойрхон зайнд
ойртохгүй л бол ажлаа хэвийн байдалд үргэлжлүүлсээр байх болно. Үүнээс илүү
зайд ойртвол ажлаа зогсоож, яах гэж байгааг нь анзааран, толгойгоо өндийлгөн
түүн рүү харах болно.
Багш сурагчийхаа ойрын
нийгэмших зай руу ойртож, тэр ч бүү хэл тусгай бүсрүү ойрточхоод хийж буй
зүйлээ үргэлжлүүлэхийг хүсдэг.
Тусгай болон нийгмийн
бүсүүд нь хүний бүх биеийн эргэн тойронд байдаг. Тухайлбал энэ зайд ар талаас
ойртоход эвгүй байдаг. Сурагч багшийг харж чадахгүй болохоор түүний бүх л
мэдрэл нь багшийг хаана байгааг тодорхойлох гэж оролддог. Амьтад мөн ийм
байдалд орохороо өөриййн эрхгүй хөдөлгөөнүй байдалд ордогыг судалгаа баталдаг.
Багш сурагчаас холдохгүй, эсвэл өөр зүйлд анхаарлыг татахгүй бол сурагч аргагүй
байдалд оруулж харилцаагаа тасалхад хүргэдэг. Сурагчдыг шалгалтын үед ,
ялангуяа томоохон шалгалтын үед анги дундуур холхидог багш нар нь сурагчдын
толгойг эргүүлж, тэднийг улам цухалдуулж, амжилтгүй байдалд оруулдаг. Иймд
шалгалтын үед багш аль болох байрандаа байж байх нь тэдэнд тус бодог.
Холын нийгэмшлийн зай нь
гишүүдийн хамгийн чөлөөтэй байдаг зай бөгөөд үйл явдалд оролцож ч болно үгүй ч
байж болно.
- Нийтийн бүс
/350см-ээс хол /
Олон нийтийн газруудад бие
биеэ таньдаггүй хүмүүс боломж байсан ч хүн ойртохыг хүсдэггүй талбайн хэмжээ
юм. Нийтийн бүс дотороо ойрын бүс
2,5-7,5м, холын бүс 7,5-аас хол зай гэж ангилагдана. Эдгээр зайнд харилцан яриа
бус харин бусдад хийж буй яриа ордог. Багш нийтийн ойрын зайнаас хичээлээ
явуулахгүй бол сурагчдын зүгээс мэдүүлэх гэсэн ямар нэгэн зүйлийг мэдрэхгүй
байж болно.
Холын нийтийн зай нь өдөр
тутам тоолж барашгүй олон хүмүүс орж, гарч байдаг гадны хүнд зориулагдсан зай
юм. Энэхүү гадны хүмүүс тухайн хүний бусадтай харьцах харьцаанд ч нөлөөлдөг
байна. Сурагчидтайгаа сэтгэлээсээ харьцадаггүй багш тэдний хувьд гадны хүнээс
ялгаагүй. Тэгвэл гадны хүний бусдад нөлөөлөх нөлө бага байдаг. Тиймээс
сурагчидтайгаа аль болох ойр байж харьцах хэрэгтэй.
Ажил хэрэгч харилцааны ёс зүйн
түгээмэл дүрмүүд
Ажил хэрэгч чанар юунаас
бүрдэх вэ?
- Өөртөө тавих өндөр шаардлага
- Өөртөө, орчиндоо, ажилдаа шүүмжлэлтэй хандах чадвар
- Дэг журам, хариуцлага, сахилга бат
- Идэвхтэй, санаачлагатай, бүтээлч хандлага
- Бие даасан чанар
- Шинэлэг сэтгэлгээ, овсгоо самбаа
- Багаар хамтран ажиллах чадвар
- Ур чадварын өндөр түвшин
- Түргэн шуурхай үйлчилгээ
- Уйгагүй шургуу эрэл хайгуул
- Үнэн сэтгэлээсээ түвшин, эелдэг, өөдрөгөөр харж
харьцах соёл
- Шинэ зүйлийг соргогоор тусгах чадвар
- Өвөрмөцөөр бодож сэтгэх чадвар
- Хүмүүстэй харилцах харилцаа нь хүмүүнлэг, энэрэнгүй
байх
- Алив ажил төрөл цагтаа хийгддэг, цагийг ягштал
мөрддөг байх
- Шударга эрх тэгш байх
- Бусад хүмүүсд аятай тухтай байдал бий болгох /зөвхөн
өөрийгөө бус бусдыг бас бодох/
- Гадаад төрхдөө анхаарч байх /энэ нь таний хэрэг
боловч бусдыг хүндлэх соёл илэрдэг/
- Боловсролтой байх
- Эзний зөвшөөрөлгүй аливаа үйлдэл хийхгүй байх
- Бусдыг эвгүй байдалд орсон үед аль болох анзаарахгүй
байх /хоцрох, ханиах найтаах гэм мэт/
Хувь хүний харилцах арга маяг
ü
Ардчилсан
арга: харилцагчтайгаа эн тэнцүү эрхтэйгээр хүндэтгэн ханддаг, харилцааны
хамгийн энгийн энэрэнгүй, шударга, хүмүүнлэг зарчимд тулгуурласан арга юм.
ü
Ганцаар
захирах арга: албан тушаал, нэр хүнд, насны хувьд ахархсан, эрх мэдлэд
дулдуйдсан, уян хатан биш, зөвхөн нэг талруу хандсан үзэл бодлоо тулгасан,
шаардсан, захиргаадсан шинжийг агуулсан арга юм.
ü
Эвлэрэн
дагалдсан арга маяг: баримталсан тодорхой чиглэл, байрь суурь, тогтсон
зарчимгүй, бусдын үзэл бодолтой эвлэрсэн, бөөрөнхийлсөн, аялдсан байдлаар
хандах арга маяг
ҮР АШИГТАЙ ХАРИЛЦААГ ӨРНҮҮЛЭХ
Боловсон байна гэдэг нь
таны хүнтэй хэрхэн мэнчилж байгаас эхэлнэ. Анхны сэтгэгдэл нэн чухал бөгөөд энэ
нь ердөө л 15-н секунд байдаг байна.
Мэндчлэх гар барих
Эерэг хандлагууд:
- Сонгодог гар барилт: Өөртөө
итгэлтэй, ижил түвшний хүмүүс ингэж гар барилцдаг. Энэ барилт харилцан
хүндлэл найрсаг занг илэрхийлдэг энгийн мэндчилгээ юм.
- Урамшуулсан гар барилт: Зүүн
гараараа уулзсан хүнийхээ бугуйн дээрээс давхар атгаж мэнчлэх нь сэтгэл
санаа засч, урам өгч дэмжиж байгаагийн илрэл юм. Түүнчлэн уй
гашуудлын үед сэтгэл зовинох, харуусал илэрхийлж байгааг ч энэ атгалт
илэрхийлнэ.
- Чанга атгалт: найрсаг
нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ уулзсан хүнээ дуу алдтал нь атгах нь тийм ч
соёлтой тооцогдохгүй. /Хэт чанга
атгалт уур хилэн, өдөөн турхилтын шинж тэмдэг болдог/
- Давхар атгалт: улстөрчид
голдуу ингэж атгадаг. Энэ атгалт нь нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг
илэрхийлдэх бөгөөд итгэллтэй байрь суурь, нэр хүндээ мэдэрдэг хүмүүсийг
илтгэдэг.
- Гарын алгыг дээш харуулан
мэндчилэх: хүлцэнгүй хандлага бөгөөд та түүнд таалагдаж байна.
Таны хүсэлтийг биелүүлэхдээ татгалзахгүй.
Сөрөг хандлагууд:
- Үлбэгэр атгалт: сул
унжсан үлбэгэр гараа сунгавал та сул дорой байдлаа эсвэл тухайн хүндээ
дургуй байгаа илэрхийлж байна гэсэн үг.
- Гарын алгыг доош харуулан
мэндчилэх: үүнийг эзэрхэг гар барилт гэх ба энэ хүн нь танийг захирхыг эрмэлзэж
буйн хэлбэр юм.
Гадаад төрх маягаар нь
ялилцагийнхаа дотоод байдлыг мэдрэх
- Илэн далангүй төрх маяг:
·
Хоёр
гараа дэлгэн угтах
·
Хоёр
гараа ардаа авах, эсвэл халаасандаа хийх
·
Хүрмээ
тайлах эсвэл товчийг задгайлах
·
Сандлын
ирмэг дээр, ширээндээ урагш дөхөн суух
·
Гараа
алгаар нь дээш харуулах
·
Нэг
гарын алгыг нөгөө гарын алган дээр тавих
·
Эрэгтэй
хүн гараа цээжиндээ авах
·
Ялилагчийн
нүүр, нүдрүү харж ярих, нүүрэнд хөнгөн инээмсэглэл илрэх
- Хардаж сэрдсэн үл итгэсэн төрх:
·
Дух,
нүд хөмсгөө өөрийн эрхгүй арчих, эрүү, чихээ санамсаргүй маажих, гараараа үс
нүүрээ нуухыг эрмэлзэх, харцаа өөр тийш нь шилжүүлэн таны нүүр луу харахаас
булзах, дальдчих, хуурамчаар инээмсэглэх
·
Долоовор
хуруугаа гозойлгон бусад дөрвөн хуруун дээрээ эрүүгээ тулах
·
Өөр
тийш харах
·
Ярьж
байхдаа долоовор хуруугаараа хамраа арчих, нүд, чихний омгоо арчих, маажих
·
Харцаа
буулгах, нүдээ буруулах
·
Яриаг
сонсоод харцаа хажуу тийш болгох
·
Яриаг
сонсоод исгэрэх авиа гаргах
·
Гэдээг
налан суух, тонгойж духаар харах, биеэ хажуулдах, нүдний булангаар харах
·
Чихний
омгоо үрэх
·
Чихээ
базлах
·
Ширээ
тогших, хөлөөрөө шал тогших, үзгээр ширээ тогших
·
Гараараа
амаа барих
·
Хуруугаа
хамартаа хүргэх
·
Гараа
амандаа хийх, хумсаа хазлах,үзэг, тамхиа амандаа хийж авах
·
Нүдний
харц дөлгөөн болох
·
Гараа
салаавчлан толгойн ард авч, нүдээ хагас аних
- Хамгаалах аргын төрх маяг
·
Элгээ
тэврэх, хоёр гараа чанга атган элгээ тэврэх, нударгаа зангидах
·
Алгаараа
хүзүүгээ шудрах, эмэгтэй хүн үсээ илэх
·
Гараа
цээжиндээ авах, зөрүүлэх
·
Хөлөө
ачин суух, шилбээ ороож суух
·
Сонсож
байгаа хүн нударгаа чинэртэл зангидах
·
Ташаа
тулан зогсох, өвдөг дээрээ гараа тавин суух
·
Гара
энгэртээ зөрүүлэхдээ гараа зангидах, тохойгоо биедээ чанга шахах
·
Урдаа
зөрүүлсөн хоёр гараараа гарын булчингаа базлах
- Шийдвэр гаргах үеийн бодлогширсон,
асуудалд шийдэл олох эрмэлзэлийн төрх
·
Шаагаа
тулах, нүдээ цавчлах, нүдээ аньж хамрын угаа чимхлэх, маажих
·
Эрүүгээ
маажих, барилах, эрүүгээ тулах
·
Толгойгоо
маажих
·
Нүдний
шилээ амандаа хийх, хазлах уруулаа жимийх
·
Нүдний
шилээ нэг авч арчиж цэвэрлэж, нээг зүүх
·
Нааш
цааш холихох
·
Амаа
ангайж, эрүүгээ бага зэрэг урагш цорвойлгох
·
Татаж
байсан тамхиа гүйцээлгүй охих, унтраах
·
Тамхиа
гаргаж асаах
·
Нүдний
шилний дээгүүр харах
·
Нүдний
шилээ авч ширээн дээр чулуудах
·
Нэг
гартаа нөгөө гараа атгаад эрхий хуруугаа байн байн үрэх
·
Нуруугаа
үүрэн холихох
·
Ширээн
дээр тохойлдон гарын сарвууг амандаа авч бодлогширох
·
Хөлөө
зөрүүлэн ачиж суух
·
Хамрын
хоёр талаас чимхлэн нүдээ аньж суух
·
Толгойгоо
өргөн харцаа дээшлүүлэх
·
Хөмсөг
зангидан духайж харах
·
Инээмсэглээд
толгойгоо байн байн дохих
·
Ярилцагчийхаа
нүд рүү хөдөлгөөнгүй удаан харах
·
Хоёр
гараараа ширээ тулан зогсох
·
Нуруугаа
үүрч дээш өлийн харах
·
Толгойгоо
салаавчлан эрүүгээ дээш өргөн суух
- Гомдсон төрх
·
Мөрөө
хавчин толгойгоо гудайлгах
·
Сонсох
үедээ цаасан дээр юм эрээчих
·
Толгой
унжих
- Яриаг дуусгахыг эрмэлзсэн, ярихыг
үл хүссэн төрх
·
Зовхио
буулгах, нүдээ аних
·
Хөлөө
ачин дээд талын хөлөө хөдөлгөн савчих
·
Нүдний
шилээ авч хажуу тийш тавих
·
Ярих
үедээ ширээн дээрх цаасаа хамж эхлэх
·
Ярьж
байхдаа цаасан дээр юм эрээчих
·
Суудлаасаа
босохоор завдан ухасхийх
·
Сандлын
ирмэг буйдангийн тохойвчноос барих
·
Хоёр
гараа өвдөг дээрээ тавин өндөлзөх
- Өөртөө итгэлтэй хүний төрх
·
Ярианы
үед нуруугаа үүрэх
·
Хоёр
гараа салаавчлан ширээн дээр тавих
·
Хоёр
гараа ар шилэндээ авч салаавчлах
·
Хоёр
гарын хуруунуудыг нийлүүлэн базлах
·
Гарын
сарвууг тэнийлгэн хуруунуудаа хооронд нь тулган барих
·
Эрхий
хуруугаа гадна үлдээж гараа халаасандаа хийх
·
Хоёр
гараа энгэртээ авахдаа эрхий хуруугаа дээш өргөх
- Өөртөө итгэлгүй хүний төрх
·
Хумс,
хуруу, үзэг, харандаагаа хазлах
·
Хоёр
гарынхаа сарвууг базлах
·
Хоёр
гараа ардаа авах, эсвэл халаасандаа далд хийх
·
Эмэгтэй
хүн гараа аажуу дээшлүүлэн хүзүүний зүүлт, үсэндээ хүрэх
·
Амаа
барих, хамраа оролдох
·
Ямар
нэг зүйл амандаа хийх
- Үл зөвшөөрсөн төрх
·
Хувцсан
дээрх хялгас түүх хөдөлгөөн хийх
·
Буруу
тийш хандан шал руу тонгойн гөлрөх, эргэн харах, тонгойж духаараа харах
·
Зэрвэсхэн
ширэв татах
·
Толгой
сэгсрэх
- Эзэрхүү, өмчирхөг төрх
·
Ямар
нэг зүйлийг налах, тохойлдох
·
Ташаагаа
тулах, гараа энгэртээ авах
·
Сандал
дээрээ налан гэдийж суух
- Дээрэлхсэн сүрдүүлсэн төрх
·
Нударга
зангидан, гарын араар харуулах
·
Нуруугаа
үүрч хоёр гарын шуугаар атган чанга шахах
·
Хоёр
гараараа нийлүүлж атган зангидаад эрхий хуруунуудаа үүрэх
·
Гар
барихдаа алаа доош хандуулж дээрээс нь хүчтэй атгах
·
Гарын
алгаа доог харуулж ярих
·
Нударга
зангидан, хөмхийгөө зуух
·
Сандал
дээр унаж суух
·
Хараа
дээгүүр өлийж дуу өндөртэй ярих
·
Ярьж
байгаа хүнээ үл анхааран өөр тийг харж ярих
Толгойн байршил:
- Шулуун байршил: үнэлгээ дүгнэлт хийгээгүй байна.
- Толгойгоо гилжиилгэх сонсох байдал: яриандаа
сонирхолтой байна.
- Толгойгоо урагш духайн харах: яриаг чинь
зөвшөөрөхгүй, дургуйцэх үед
- Эрүүгээ өргөн гэдийж харах: ихэмсэг бөгөөд таньтай
санал нийцэхгүй байна.
Нүдний харц: харцаар мэдээллийн 80%ийг
авч бас өгч байдаг.
- Ажил хэрэгч харц: Дух, нүд хоёрын хоорондох
гурвалжинд төвлөрсөн харц
- Жирийн харц: хоёр нүд, амны гурвалжин дээр хараагаа
төвлөрүүлэх харц
- Дотно харц: таашаах харицлааны харц, биеэс нүүр лүү
чиглэсэн харц
- Хэт дотно харц: өдөн дуудсан харц. Биеэс доош
чиглэсэн харц
- Хялайх харц: онцгой дургуйцсэн хүн рүүгээ харах
- Нүдээ хагас аньж харах: харилцагчтайгаа ярих
хүсэлгүй байх.
Гарын хөдөлгөөн: харилцааны биеийн хэлэмжид
гар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
- Хоёр хурууны үзүүрээр ямар нэг юм барьж байгаа мэт
хөдөлгөөн нь зайж буй зүйлийн маш чухал болохыг эсвэл энэ сэдвээр өөрөө
маш сайн мэдлэгтэйн шинж
- Ямар нэг юм базаж байгаа мэт: хагас атгасан гар
сурагчдын анхаарлыг татаж, тэдний сэтгэлийг хөдөлгөдөг /бага зэрэг
айлгадаг/
- Гараа зангидсан хөдөлгөөн: зангидсан гар хүнийг
хамгаалах төрөлхийн зэвсэг юм. Загидсан гар нь өөрийн үзэл бодлын эсрэг
зогсох хүнийг яахаа үзүүлж буй хэрэг.
- Хуруугаар чичих хөдөлгөөн: заналхийлэл болон эрх
мэдэл үүсгэгч шинжийг агуулдаг. Мөн буруутгах үед хэрэглэгддэг.
- Алгаа дээш нь харуулах: маш элэгсэг байдлаар өөрийн
үзэл бодолд бусадыг санал нийлэхийг хүсч буйн илрэл. Мөн эсрэг үзэл бодлыг
хүлээж авхад бэлэн утга санааг агуулдаг.
- Алгаа доош нь харуулах: үзэл бодлоо тулгах хөдөлгөөн
бөгөөд уг хөдөлгөөн хийсэн хүнд эсрэг талаас эсэргүүцэл үзүүлдэггүй давуу
талтай.
- Хоёр гарын алгаа хүн рүү харуулах: эсрэг зүгээс ирж
буй санал шүүмжлэлд эсэргүүцэлтэй хандаж буйн шинж юм. Энэ хөдөлгөөн нь
эсрэг талыг зогсоох, өөрийнхөө хилээр дотогш оруулахгүйг гол зорилго
болгосон байдаг.
- Хоёр гарынхаа алгыг өөр лүүгээ харуулах: энэ нь
өөрийн үзэл бодлоо хүмүүстэй хуваалцан, харилцан ойлголцох хүсэлтэйн шинж.
- Гараа салаавчлах: ямар нэг бүтэлгүйтэл, урам
хугарсанны илрэл. Сурагч ийм байдалтай байвал таны хичээл уйтгартай,
тэдний анхаарлын төвөөс гарсан байна.
- Гараа урдаа эсвэл хойноо нийлүүлэх: нуруугаа үүрэх
хөдөлгөөн нь тухайн хүн өөртөө итгэлтэй ба бага зэрэг онгирч байна. Гараа урдаа
аван толгойгоо тонгойлгон биеэ хурааж, мөрөө хавчсан нь дуулгавартай болон
өөртөө итгэлгүйг харуулдаг.
- Гараа хавсаргах: хоёр гарын хуруунуудын үзүүрийг
нийлүүлж хавсаргасан харц дээгүүр байх нь тухайн сэдвийг сайн эзэмшисэн
байдал юм.
Хамгаалалтын байдал: гараа элгэндээ зөрүүлэх
/ямар нэгэн юм тэврэх, гараагаа биеэ ороох, нэг гараагаа нөгөө гарынхаа тохойг
барих, нэг хөлийнхөө өмнө, нөгөө хөлөө тавих, хөлөө ачих суух, хөлөө нэг
хөлөөрөө ороож суух/ хамгаалалтлын байдал хэрэглэснээр хоорондын
харилцаанд хязгаарлалт гардаг. Судалгааны дүнгээр хамгаалалтын байдалд байгаа
үед суралцах болон, санах ойн хэмжээ 38% багасдаг нь тогтоодсон байна. Мөн
хамгаалалтын байдалд байгаа хүн харилцагчийхаа эсрэг бодолтой, ойшоох сэтгэхүй
нь бага, асуудалд шүүмжлэлтэй хандаж буй хандлага юм.
No comments:
Post a Comment